Орхон Нийгмийн даатгал

Нөхөн сэргээх

Сэтгэлзүйн нөхөн сэргээлт хийснээр тухайн үйлчлүүлэгчийг сэтгэлзүйгээр дэмжих, эдгэрэх итгэл найдварыг нэмэгдүүлэх, эдгэрэх үйл явцыг хурдасгах, тухайн иргэнийг сэтгэл гутралаас урьдчилан сэргийлж сэтгэл зүйгээрээ нөхөн сэргээгдсэнээр амьдралын болон нийгмийг идэвх сайжирч байна.

Мөн ҮОМШӨ-ний сангийн үйл ажиллагаанд олон улсын онол, практик, стандарт нэвтрүүлэх зорилтын хүрээнд байнгын мэргэжлийн сэтгэлзүйчийг ажиллуулдаг боллоо. Эрүүл саруул хүн гэнэтийн осол эндэгдэлд өртөж хөдөлмөрийн чадвараа алдан, түр болон байнгийн хөгжлийн бэрхшээлтэй болох үед тухайн хүнд бие физиологийн хямрал, доройтлоос гадна хамгийн их сэтгэл санааны хямрал, гутрал, цаашид асуудалтайгаа тэмцэж нөхөн сэргээх ажиллагаанд идэвхтэй хамрагдахад нэн тэргүүнд мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй байдаг. Иймд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгосон даатгуулагч иргэнтэй сэтгэлзүйчийн зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэжлийн сэтгэлзүйч байнга ажиллуулахаас гадна аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Сэтгэлийн Анир” ТББ хамтарч ажиллаж байна. Ингэснээр даатгуулагч /иргэн/-д сэтгэлзүйн судалгаа шинжилгээ болон үнэгүй зөвлөгөөг ЭХМК-ын хурлын үеэр шууд өгдөг боллоо. Өнөөдрийн байдлаар сэтгэл зүйн чанарын судалгаанд 46 иргэнийг хамруулан судалж 9 иргэнд байнгын сэтгэл зүйн зөвлөмж үйлчилгээ өгч, эерэг үр дүн, хандлагууд бий болж байна. Ингэж сэтгэл зүйн нөхөн сэргээлт хийснээр тухайн үйлчлүүлэгчийг сэтгэл зүйгээр дэмжих, эдгэрэх итгэл найдварыг нэмэгдүүлэх, эдгэрэх үйл явцыг хурдасгах, тухайн иргэнийг сэтгэл гутралаас урьдчилан сэргийлж сэтгэл зүйгээрээ нөхөн сэргээгдэх бөгөөд тухайн иргэний амьдралын болон нийгмийн идэвх сайжирна. 

“Амьдралын чанар-Хөдөлгөөн заслын хамаарал” 6 сарын аяныг ЭМГ, Мэдрэл, Дотрын тасгууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран 2018.08.01 өдөр амжилттай эхлүүлсэн. Аяны нэг сарын хугацаанд хүрсэн үр дүн, явцын эхний шатны үнэлгээг хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг хамтран хэлэлцлээ. Үүний үр дүнд тархины цус харвалтын дараах Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгосон иргэдийн нөхөн сэргээлт сайжирч, улмаар ХЧА-аас гарах боломж бүрдэж эрүүлжиж байна.

Мөн сургалтууд БОЭТ-ийн Сэтгэцийн эмч Ж. Должмаа, н. Бүдсүрэн нар ЕБС 20 сурагч, халамж боловсролын 50 нийгмийн ажилтанд Аутизм, дэлгэцийн донтолт сэдвээр сургалт хийж орон нутгийн телевизээр ярилцлага, Гэмтлийн эмч Сандуйгийн тулгуур эрхтний үе солих мэс заслын арга зүйн асуудал зэрэг сэтгэлзүй, анагаах ухааны чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ бүтээл, арга зүйн асуудлуудыг аймгийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны удирдлагуудад тавьж, салбарын бодлого төлөвлөлтөд тусгаж байна. Энэ ажлын үр дүнд дээрх хөдөлмөрийн чадвар алдсан иргэд нөхөн сэргээгдэж, ажил хөдөлмөр эрхлэх сэтгэлзүйн болон эрүүл мэндийн хувьд боломжтой болж байгаа юм.

Мөн нэгэнт хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд даатгуулагчдыг нөхөн сэргээх, ажлын байранд нь буцаан нутагшуулж ажиллах итгэл, чадвар, чадамжийг суулгах боломжийг судлах, сургалт болон ажил олгогчдын эздэд зориулсан зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх зэрэг олон талт ажлуудыг Орхон аймгийн Ш.Отгонбилэгийн нэрэмжит ТИС-тай хамтран гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд дотоодын ХАБ-ын сургалтаас гадна олон улсын хэмжээний ослын даатгалын хурлыг 2019 оны эхний хагаст зохион байгуулахаар хэлэлцэн тохиролцож холбогдох бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж байна