Орхон Нийгмийн даатгал

ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх болон холбогдох зөвлөмж мэдээлэл бүхий сургалтыг дотооддоо 12 удаа 182 хүн цагаар, гадагшаа чиглэсэн сургалтыг 25 удаа 387 хүн цагаар тус тус зохион байгуулав.

НДХ-ийн байцаагч, албан хаагчдыг 4 хэсэг болгон хуваарилж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 39 аж ахуйн нэгж, байгууллагын 1749 хүнд ХЧА-аас хэрхэн урьдчилан сэргийлэх болон Нийгмийн даатгалын холбогдох хууль тогтоомжийн талаар сурталчилгаа сургалт хийлээ.

Тэргүүлэх 5 өвчний шалтгаанаас хамаарч ЭХМК-ын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн удирдлаган доор гэмтэл согогын болон мэдрэлийн чиглэлээр хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгууллаа.

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ЭХМК-ын гишүүн, БОЭТ-ийн Гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Н.Сандуй “Орхон аймагт өвдөг, түнхний үеийг хиймэл үеэр солих мэс заслын өнөөгийн байдал”, БОЭТ-ийн Эмчилгээ чанарын менежер С.Энхмаа “Иргэдийн ХЧА-аас урьдчилан сэргийлэх, чадвар алдалтыг бууруулах, тусламж үйлчилгээг илүү түргэн шуурхай үзүүлэх нь” сэдвүүдээр судалгааны ажил хийв

Иргэдийн ХЧА-аас урьдчилан сэргийлэх, чадвар алдалтыг бууруулах, тусламж үйлчилгээг илүү түргэн шуурхай үзүүлэх зорилгоор аяны хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Үүнд: НДХ нь ҮОМШӨ-ний сангийн зарцуулалтын процесст удаа дараа дүн шинжилгээ хийж иргэдийн болон байгууллагын процессийн ялгааг бий болгосноор дараах үр дүн, үр нөлөөг бий болгож ажиллав. • Хүнд суртал буюу илүү процессыг хуульд нийцүүлэн хялбаршуулав. • Холбогдох үйл ажиллагааны процесс бүрт эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн удирдлага нэвтрүүлэв. • Үйл ажиллагааны процесс бүрт давхар хяналтын тогтолцоог бий болгов. • Хүний нөөцийн болон байгууллагын эсрдэлийн удирдлагын хүрээнд ҮОМШӨ-ний сангийн зарцуулалт, процессыг бүртгэж, холбогдох хууль, дүрэм, журам, тушаал шийдвэрийн хүрээнд баталгаажуулан мөрдөж байна.

 

 

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж буй ҮУХДДЗ

Судалгаанаас үзэхэд үйлдвэрлэлийн осол буурах хандлагатай байгаа ба үйлдвэрлэлийн осолд өртөгсдийн эмчлэн эдгэрэх байдал сайжирч байгаа нь цуцлагдсан тоо хэмжээнээс харагдаж байна. НДХ-ээс аяны хугацаанд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 9 байгууллагад сургалт сурталчилгаа хийлээ. Үүнд: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 4 цех , “ХААН хүнс” “Катринг” ХХК, “Эрдэнэт-Ус” ОНӨХК, “Эрлэнэт-Булган” ЦДСК, “Ургамал-Энх” ХХК, “Эрдмин” ХХК-ийн нийт 350 ажилчин албан хаагчид хамрагдав.

Судалгааны дүнгээр харахад 17-25 насны хөдөлмөрийн насны иргэд
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг хугацаагүйгээр тогтоолгосон тоо өсч
байгаад дүгнэлт хийж аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай санамж бичиг
байгуулан ЕБС-ийн 5, 7, 9, 11 дүгээр ангийн сурагчдад эрүүл мэнд, нийгмийн
даатгалын ойлголт өгч, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн ослоос
өөрийгөө болон нөхрөө хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай хичээлийг
хөтөлбөрийн дагуу зааж бүтэн хичээлийн жилийн турш зааж байна.