ОРХОН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС
Ажил олгогчоос сар бүр нийгмийн даатгалын байгууллагуудад тайлагнадаг нийгмийн даатгалын шимтгэлийн НД7, НД8 тайлангуудыг цахим хэлбэрээр авах зориулалттай. Ажил олгогч даатгуулагчид олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын мэдээллээ оруулж цахимаар илгээдэг вэб програм хангамж
Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас олгож буй “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг гуравдагч этгээд шалгах зориулалт бүхий вэб програм хангамж
Даатгуулагчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх зориулалтаар тухайн онд төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл, авсан тусламж үйлчилгээний зардлын дүнг онлайнаар шалгах зориулалттай вэб програм хангамж
Эмийн сангийн ажилтнууд болон нийгмийн даатгалын ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх чиглэлээр хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлсэн даатгуулагчдын мэдээллийг онлайнаар шивж, нийгмийн даатгалын байгууллагууд руу илгээх зориулалттай вэб програм хангамж
Иргэд, даатгуулагчдад шимтгэл төлөлт, тэтгэвэр тэтгэмж, зардал авалтын мэдээллийг нь цахимаар өгөх зориулалт бүхий веб програм хангамж
Иргэд, даатгуулагчдад шимтгэл төлөлт, нэрийн дансны мэдээллийг нь цахимаар өгөх зориулалтаар даатгуулагчийн үндсэн мэдээлэл, утасны дугаар, имэйл хаягийг бүртгэж, нийгмийн даатгалын мэдээллийг илгээх зориулалт бүхий веб програм хангамж
Хилийн чанадад оршин суугаа монгол улсын иргэдэд зориулсан цахимаар нийгмийн даатгалд сайн дурын төрөлд даатгуулах үйлчилгээ
Ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн иргэд баталгаажилтын хуудсаа хэвлэгдсэн эсэхийг шалгах зориулалттай вэб програм хангамж
Иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын цахим хуудсанд хандан өөрийн ажилласан жил, цалингийн мэдээллийг оруулж, тогтоолгох тэтгэврээ тооцон үзэх зориулалттай вэб програм хангамж
Иргэд, даатгуулагч нийгмийн даатгалын цахим хуудсанд хандан өөрийн ажилласан жил, цалингийн мэдээллийг оруулж, нэрийн дансны үлдэгдлээ тооцон үзэх зориулалттай вэб програм хангамж
Иргэд, даатгуулагчид сайн дурын даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, лавлагааны хураамжийг Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан гар утас, интернетээр төлөх үйлчилгээний танилцуулга
Иргэн даатгуулагч та өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, Нэрийн дансны мэдээлэл болон Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн талаархи мэдээллийг харах, мөн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын хэвлэж авах боломжтой
Иргэн та нийгмийн даатгалын байгууллагад өгсөн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцыг шалгах боломжтой.