
Мэндчилгээ

ОРХОН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС
Сонирхсон эдгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авна уу.
https://drive.google.com/file/d/1KeCguH-RbsyVCELmsNGs2VDlwWmsGuvV/view?usp=sharing
Хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй ❗️❗️
2020.02.12-ны өдрийн Орхон аймгийн онцгой комиссын шийдвэрээр иргэд болоод төрийн болон төрийн бус байгууллагууд маскаа тогтмол зүүж хэвших. Маск зүүгээгүй иргэдэд үйлчилгээний байгууллагууд үйлчлэхгүй байх шийдвэр гарсантай холбогдуулан иргэд даатгуулагч та бүхнийг амны хаалттай үйлчлүүлэхийг уриалж байна.
Амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй болохыг анхаарна уу.❗️❗️❗️😷
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр
Сүүлийн үед цахим сүлжээгээр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө Капитал банкинд байршиж байсан талаар ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Арилжааны банкуудад 2013-2016 онуудад байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 253.2 тэрбум төгрөг байсан бол 2016-2019 онуудад 342,8 тэрбум төгрөг болж /эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 2018, 2019 он ороогүй/, 35.3 хувиар нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн статистик үзүүлэлтээс харахад хүүгийн орлого жил бүр нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 5.2 тэрбум төгрөг байршуулж байсан бол 2013 онд 126.3 тэрбум, 2014 онд 209.4 тэрбум, 2015 онд 238.0 тэрбум төгрөг болсон байна.
Капитал банкинд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 2012 оноос 2013 онд 4, 2014 онд 6.6, 2015 онд 7.5, 2016 онд 7.1 дахин тус тус нэмэгджээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай 2012 онд 16.0 тэрбум, 2013 онд 79.0 тэрбум, 2014 онд 85.0 тэрбум, 2015 онд 20.0 тэрбум, 2016 онд 15.0 тэрбум төгрөгийн хадгаламжийг шинээр байршуулж, тус банкинд бусад банкуудаас мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн нийт мөнгөн хөрөнгөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 577.0 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр банкуудад байршиж байснаас 180.0 тэрбум төгрөг буюу 31.2% нь Капитал банкинд байжээ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 35 тоот тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-аар тухайн банкинд байршуулах хадгаламж нь банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүйгээр байсныг НДҮЗ-ийн 2014 оны 22 тоот тогтоолоор 25 хувиас хэтрэхгүй байхаар нэмэгдүүлэн өөрчилжээ. Энэ нь нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг өөрийн хөрөнгө багатай жижиг банкуудад их хэмжээгээр байршуулах боломжийг бүрдүүлсэн байна.
Тухайн үед Капитал банкинд хадгаламж хэлбэрээр байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь тус банкны нийт активын 21.7 хувьд хүрсэн байсан ба 2016 оны 07 дугаар сард 26.76 хувьд хүрч, журамд заасан хэмжээнээсээ хэтэрсэн байсан.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан тухайн үед мөрдөж байсан журмаар хадгаламжийн хүүгийн хэмжээг тухайн үеийн Засгийн газрын бондын хүү, Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хувь хэмжээнээс доошгүй байх, мөн Монголбанкны бодлогын хүүгийн түвшинтэй уялдуулан тогтоохоор заасан.
Гэтэл 2016 оны 05 дугаар сард /Улсын их хурлын сонгуулийн өмнө/ дээрх 3 үзүүлэлтийн дундаж 12.8%, Монголбанкны бодлогын хүү 10.5% байхад нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг хамгийн бага байх ёстой хэмжээнээс 3.8 хувиар бууруулан 9.0%-аар тогтоон, өмнө байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээг 9.0 хувь болгон бууруулан өөрчилж, журмын заалтыг ноцтой зөрчсөн төдийгүй 07 дугаар сард /УИХ-ын сонгуулийн дараа/ 2016, 2017 онуудад хугацаа дуусах байсан 61.0 тэрбум төгрөгийн хадгаламжийг дуусах хугацаанаас нь өмнө дахин 2 жилийн хугацаагаар буюу 2018 оны 07 сар хүртэл хугацаагаар сунгаж, 15.0 тэрбум төгрөгийн гэрээг шинээр байгуулсан байна.
Монголбанкны санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангасан банкинд байршуулах ёстой боловч 2013-2016 онуудад Капитал банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан ирүүлээгүй байхад хадгаламж байршуулсан байна.
Журамд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга зөвшөөрөл өгч гэрээ байгуулах ёстой боловч 2014 оноос бусад онуудын зөвшөөрлийн бичиг нь тус газрын архивт хадгалагдаагүй устгагдсан байна.
2016 оны 12 дугаар сард шинээр томилогдсон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 33 тоот тогтоолоор нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг 15.0 хувиас багагүй байхаар тогтоон, тухайн үед хугацаа дуусаагүй байсан мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээг 15.0-15.5 хувь болгон нэмэгдүүлж, 2 жилээр байгуулсан гэрээний хугацааг 1 жил болгон өөрчилсөн болно.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 08 тоот тогтоолоор “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний загварыг шинэчлэн баталсан.
Хадгаламжийн хүүгийн доод хэмжээг тухайн үеийн банкуудын байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүтэй уялдуулан Монголбанкны бодлогын хүүн дээр 3 хувийг нэмж тогтоон, нэг банкинд их хэмжээгээр байршуулах, эрсдлээс сэргийлэх зорилгоор хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 15 хувиас хэтрэхгүй байхаар өөрчилж бууруулсан болно. Мөн хадгаламжийн хугацаа дуусахад харилцах дансанд шилжигдэн бага хүүтэйгээр байршдаг байсныг банк зарлагын гүйлгээ хийгээгүй бол хадгаламжийн хүүгээр орлого авдаг байхаар гэрээнд өөрчлөлт оруулсан.
Капитал банк нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт ”… хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх”, “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус зөрчиж зарлагын гүйлгээ хийхгүй, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт хангахгүй байгааг 2016 оны 08 дугаар сард илрүүлсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын сангийн харилцах дансуудаас хийгдэж байгаа гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардлагуудыг тусгасан албан бичгүүдийг 20 гаруй удаа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг удаа дараа зохион байгуулж ажилласан боловч үр дүнд хүрээгүй үргэлжилсээр 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр албадан татан буугдсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд 2016 оны 08 дугаар сараас 2019 онуудад мөнгөн хөрөнгийг татан авахаар төлбөрийн хүсэлт удаа дараа хүргүүлж байсан ч зарлагын гүйлгээ нь бүрэн хийгдээгүй. Тухайлбал, 2018 онд 57.1 тэрбум төгрөгийг татан авах 125 удаагийн хүсэлт хүргүүлснээс 4.9 тэрбум төгрөгийг татан авсан ба 2019 онд 40.9 тэрбум төгрөгийг татан авах 44 удаагийн хүсэлт хүргүүлж, 860.0 сая төгрөгийг татан авсан байна.
Тус газар нь 2016 оны наймдугаар сараас хойш хугацаанд Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй хадгаламжийн данснаас харилцах дансанд шилжигдэж байсан болно.
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгээс ирүүлсэн “…банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”, “…хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах” чиглэл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс өгсөн “байнгын хорооны чиглэлийг хэрэгжүүлэх, мөнгөн хөрөнгийг үнэгүйдэхээс сэргийлж, хүүгийн орлогын алдагдал хүлээхгүй байх” зөвлөмжийг тус тус хэрэгжүүлэн хадгаламжийн хугацаа дуусаж, харилцах дансанд шилжигдсэн байсан мөнгөн хөрөнгүүдийг хадгаламжийн дансанд шилжүүлэн гэрээ байгуулж байсан.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Засгийн газрын үед буюу 2012-2016 онуудад байршуулсан, хадгаламжийн хугацаа дууссан их хэмжээний мөнгөн хөрөнгийг буцаан авах талаар арга хэмжээ авч байсан бөгөөд Капитал банк нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул хүүгийн орлогын алдагдал хүлээхгүйн үүднээс дээрх зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлэн, мөнгөн хөрөнгийг тухайн банкны дотор харилцах данснаас хадгаламжийн дансанд шилжүүлсэн болно.
Түүнээс биш хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичиж байгаа шиг 2016 оны 08 дугаар сараас хойш хугацаанд дампуурах гэж буй банкинд зориудаар мөнгөн хөрөнгө нэмж байршуулсан, давуу байдал олгосон, бусад банкнаас илүү хөрөнгө байршуулсан зэрэг ашиг сонирхолын аливаа нэг асуудал байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Манай улсад яг одоогийн байдлаар шинэ корона вирусийн халдвар бүртгэгдээгүй. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжсэнээр энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 44.6 тэрбум төгрөг зарцуулна.
Ямар нөхцөлийг хангасан малчин өндөр насны тэтгэврээ 5 жилийн өмнө тогтоолгох вэ?
55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй.
Малчинд ямар даатгуулагчийг хамааруулах вэ?
Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус тус ойлгоно.
Малчнаар ажилласан хугацааг хэрхэн тогтоох вэ?
– Даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн дэвтэр; Хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр; Архивын лавлагаа; шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн;
– Даатгуулагчийн 1995 оноос хойш малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын төлсөн хугацааг Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-ын жил бүрийн бүртгэлийг үндэслэн тус тус тодорхойлно.
Малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн малчин-даатгуулагч нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
Тэтгэвэр тогтоолгох өргөдөл;
Нийгмийн даатгалын дэвтэр;
Иргэний үнэмлэхний хуулбар;
Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;
Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлсний тодорхойлолт;
Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-нд жил бүр хамрагдсан малчин өрхийн бүртгэлийн хуулбар;
Малчин өрхийн гишүүний бүртгэл, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
Эмэгтэй малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд гэр бүлийн баталгаа, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;
1995 оноос хойш Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан журмын даатгалд даатгуулсан малчин-даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажилт нь зохих журамд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд түүний малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг болно.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон 1990-2000 онд малчин байх хугацаандаа сайн дурын даатгалд хамрагдсан хугацааг малчнаар ажилласан хугацаанд хамруулах уу?
Тухайн малчин-даатгуулагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 оныг нөхөн тооцуулсан хугацаа нь хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд хамрагдаж тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн баримт бичиг, нийгмийн даатгалын дэвтэр, Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн … оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл, тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байвал малчнаар ажилласанд тооцно.
Малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг жил бүр 6 сараар нэмэгдүүлэх үү?
Малчин-даатгуулагчийн насыг жил бүр 6 сараар нэмэгдүүлэхгүйгээр, эрэгтэй 55, эмэгтэй 50 насыг баримтлан өндөр насны тэтгэврийг тогтооно.
Малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэврээ тогтоолгохдоо хаана хандах вэ?
Өөрийн харьяа орон нутгийн сумын байцаагч болон Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Нийгмийн даатгалын байгууллага нь гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар тус аппликэйшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянгад хүрээд байгаа юм. Гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан.
Тэгвэл өнөөдрөөс /2019.03.20/ эхлэн гар утасны аппликэйшний бүртгэлээ онлайнаар баталгаажуулах боломжтой боллоо. Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг татаж, суулган бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг руу тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад амьдарч байгаа бол гадаад паспортоо, Монголд оршин суудаг иргэдийн тухайд цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн огноо бүхий өөрийн фото зургаа илгээнэ.
Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны програмд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгох зарчмаар явна.
Бүртгэл баталгаажуулахад асуудал гарах эсвэл мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож болно.
Та тус аппликэйшнийг ашиглан өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж, хянах боломжтойгоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харж болно. Түүнчлэн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм. Мөн аппликэйшний бүртгэлийн кодоороо www.ndaatgal.mn сайтаас шимтгэл төлөлтийн лавлагаагаа шууд хэвлэн ашиглаж болдгоороо давуу талтай. Цаашид сайн дурын даатгалын гэрээг аппликэйшнаар баталгаажуулах боломж бүрдүүлэхээр програмын хөгжүүлэлтийг хийж байна.
Бүртгэл баталгаажуулах ажил онлайнаар хийгдэхээс гадна цахим үйлчилгээ ашиглах боломжгүй иргэд урьдын адил өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтсээс нэвтрэх код авах боломжтой.