Орхон Нийгмийн даатгал

ТЭТГЭВРЭЭ ТООЦООЛЖ ҮЗЭЦГЭЭЕ

Play Video

АНХААРУУЛГА!!!

Шимтгэл төлсөн жил нь тэтгэвэрийн дүнд шууд нөлөөлнө. Таны оруулсан жил зарим шаардлагатай бичиг баримт дутуу бол албан ёсоор тэтгэвэр тогтоолгоход хасагдаж болно.

Алхам 1. ndaatgal.or.gov.mn сайтруу хандана
Алхам 2. Баруун дээд хэсэгт ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн дээр дарна
Алхам 3. Иргэд, Даатгуулагч хэсгийн хүрээд байгаа өндөр насны тэтгэвэр тооцох дээр дарна
Алхам 4. Өндөр насны тэтгэвэр тогтоолт тооцооллох дээр дарна
Алхам 5. Гарч ирсэн хэсгийг зааврын дагуу бөглөнө
Алхам 6.Нийт төлсөн шимтгэлээ оруулахын тулд. зааврын дагуу бөглөсний дараа хадгалах дээр даран сануулж өмнөх хуудасруу хандана
Алхам 7. Та сонгосон жил цалингаа оруулаад нийт жилийн дүнг нэмэх дээр дарна
Алхам 8. 5н жилийн бүх сарын цалинг оруулсан дууссан бол их 5 жилийг тооцох дээр дарна. Үүний дараа ХАДГАЛАХ дээр дарна.
Алхам 9. Хэрвээ та 70%-с дээш буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж байсан бол хэдэн жил алдаж байснаа оруулаад БОДОХ дээр дарна
Алхам 10. Ингээд таны тэтгэвэр урьдчилсан байдлаар гарж ирж байна.