Custom Error Message: SELECT * FROM v1_comment WHERE `obj_type` = 'news' and `obj_id` = '585' ORDER BY id ASC LIMIT 1000 
MySQL ErrorNo: 1146
MySQL ErrorMsg: Table 'ndaator_ndaatgal.v1_comment' doesn't exist
 
Нийгмийн даатгал - Эх орондоо дадлагажих хөтөлбөр -2
Facebook хуудас ЭМНДЕГ Холбоо барих
------

Эх орондоо дадлагажих хөтөлбөр -2

“INTERNSHIP through OUTSOURCING SERVICE-2018”                                     ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР-2018     

Төрийн байгууллагуудаас анхлан Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран хэрэгжүүлэх  ЗАГВАР төсөл

 

Эх орондоо дадлагажих хөтөлбөр -2

“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР-2018” 

   “INTERNSHIP THROUGH OUTSOURCING SERVICE -2018” 

 

“Эх орондоо дадлагажих хөтөлбөр-2“ буюу ‘INTERNSHIP through OUTSOURCING SERVICE-2018” хөтөлбөр нь ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР-2018”  нэртэйгээр ProHR Консалтинг хүний нөөцийн зөвлөх компани, MSDI Шинэ Хөгжлийн Түлхүүр ТББ,  Орхон аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран улсын хэмжээнд төрийн байгууллагад анхлан эхлүүлэх суурь загварыг боловсруулан гаргасан болно.

 MSDI-Шинэ Хөгжлийн Түлхүүр ТББ-ын “ТЭС “ боловсролын төслийн хүрээнд 2016 онд Хилийн чандад суралцаж буй оюутан залуучуудад зуны амралтаараа эх орондоо ирж “INTERNSHIP буюу Дадлага” хийх боломжийг олгож, Монголын ТОП-10 компанитай хамтран амжилттай хэрэгжүүлж дууссан. Тус хөтөлбөрийн үргэжлэл болгон 2018 онд  “Эх орондоо дадлагажих хөтөлбөр-2 хөтөлбөрийг ‘INTERNSHIP through OUTSOURCING SERVICE-2018 буюу ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД  ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР-2018” нэртэйгээр Төрийн байгууллагуудаас анхлан Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран ЗАГВАР төсөл боловсруулан хэрэгжүүлэх гэж байна. 

 

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага & төслийн багийн мэдээлэл 

 

Төсөл санаачлагч байгууллагын нэр:

Шинэ Хөгжлийн ТүлхүүрТББ

Төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагын нэр:

ProHR Хүний нөөцийн зөвлөх компани

Орхон аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс

Холбогдох хүмүүс:

Б. Анхбаяр – Төслийн удирдагч

Б.Анар –Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга

Холбоо барих утас:

+976- 94084510

Цахим шуудан:

ankhaa-pro@msdi.mn

anar.b@ndaatgal.mn

 

 

 

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэх хугацаа ба төслийн нийт санхүүжилт 

Төсөл эхлэх хугацаа

2018 оны

Төслийн үргэлжлэх хугацаа

Төслийн нийт үргэлжлэх хугацаа ..... жил

Төслийн төсөв

..................... төг / жилийн

“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР-2018” хөтөлбөрийн зорилго нь:

ИХ ДЭЭД сургуулийн төгсөх курсийн дадлагад хамрагдаж буй оюутан залуучууд болон их дээд сургуулиа төгссөн Төрийн албанд ажиллах хүсэл эрмэлзлэлтэй залуучуудыг Төрийн байгууллагад Дадлагажигчаар 1-3 сар тусгайлсан дадлагажих хөтөлбөрт хамруулснаар:

-          Төрийн албаны тухай хуулиар зохицуулагддаг хөдөлмөрийн харилцаатай танилцах,

-          Төрийн байгууллага дахь  соёл, төлөвшлийг  судлах,

-          Мэргэжлийн дагуу нийгмийн даатгалын салбарын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээний стандарттай  танилцах, түүний өдөр тутмын үйл ажиллагааны мэдлэгтэй болоход суралцах

-          Өөрийн сурч буй болон суралцаж төгссөн мэргэжлээрээ ажлын байран дээр дадлага туршлага хуримтлуулах,

-          Онолын хувьд сурсан зүйлээ ажлын байранд хэрэгжүүлэх хэрэгцээ боломжийг таньж мэдэх,

-          Шинэ но-хауг нэвтрүүлэхэд өөрийн оролцоог бий болгох,

-          Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албаны стандартыг судалж, өөртөө хэвшүүлэх, төлөвших

-          Төрийн албаны зарчим, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хориглох зүйлс болон холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллах, үүний үр дүнд цаашид төрийн албанд ажиллах зөв хандлага олж авах

-          Төрийн албанд анх орж байгаа иргэд төрийн албаны туслах түшмэлээс эхлэн ажиллах, үйл ажиллагааны үр дүн, туршлага хуримтлуулж албан тушаал дэвшдэг мэрит тогтолцооны ойлголтыг өөртөө суулгах

-          Шаардлагатай гэж үзвэл төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтад бэлтгэх зорилгоор Захиргааны эрх зүйн салбар эрх зүйгээр сургалт зохион байгуулах

-          Улмаар хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн залуучуудаас төрийн албан хаагчийн мэргэшлийн  шалгалтад орох суурь боломжийг бүрдүүлэхэд туслах, ингэснээр дадлагажигч хөтөлбөрт хамрагдсан залуучуудаас нээлттэй байгаа Төрийн албан хаагчийн ажлын байранд гуравдагч этгээдээс үл хамаарч  шууд санал авах боломжийг бүрдүүлэхэд гарцыг тавих эхлэлийг бий болгоход оршино.  

          Тус хөтөлбөрийг Төрийн байгууллага дундаас анхлан Орхон Аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс хэрэгжүүлэхээр санал солилцсоны дагуу 2 талаас хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, ЗАГВАР Төслийг хэрэгжүүлэгчээр хамтран ажиллахаар боллоо.

          Уг төсөлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн залуучуудаас MSDI ProHRC хүний нөөцийн компанийн сонгон шалгаруулалтаар дамжуулан төрийн албанд ажиллах хүсэл эрмэлзлэлтэй шилдэг залуучуудыг бэлтгэж бүртгэх тэдний дундаас тухайн байгууллагын онцлог, хэрэгцээ шаардлага, хүний нөөцийн стратегитэй уялдуулан шалгуур үзүүлэлтийг хангасан залуучуудаас дадлагажуулах, улмаар шинэ залуу боловсон хүчнийг төрийн албан хаагчийн нөөцөд бүртгүүлэх ажлын санал тавих боломжийг судлах,  улмаар төрийн албан тушаалд тавигдах шаардлага, шалгалтад мэдлэг, хандлагын хувьд бэлтгэн  чиглүүлэх, ЗАГВАРЫГ бий болгоход хөтөлбөрийн ач холбогдол, үр дүн  оршино.

MSDI Шинэ Хөгжлийн Түлхүүр ТББ-ын ТЭС боловсролын төслийн хүрээнд “Эх орондоо дадлагажих хөтөлбөр-”ийг өмнөх жилүүдэд амжилттай хэрэгжүүлж байсан тул хамтран ажиллах байгууллагуудын  хүрээ, оролцох сонирхолтой оюутан залуучуудын тоо ч жилээс жилд нэмэгдэж, тус хөтөлбөрийн ач холбогдол нь улам нэмэгдэж байгаа төдийгүй Төрийн захиргааны байгууллагад ДАДЛАГАЖИХ хөтөлбөрийг Аутсорс хэлбэрээр хийж болдог ЗАГВАРЫГ Монголд бий болгох эхлэлийг тавих боломжийг эрэлхийлж байгаа ба цаашлаад улсын хэмжээнд нэвтрүүлэх боломж эхлэлийг тавихад төслийн ач холбогдол гарна гэж үзэж байна.

INTERNSHIP THROUGH OUTSOURCING SERVICE -2018 Хөтөлбөрийн гарах үр дүн нь :

- Их дээд сургуулиудад төгссөн болон төгсөх курсын оюутан залуучуудад өөрийн сонирхсон мэргэжлийнхээ дагуу Эх орондоо дадлага хийх боломжийг улам нээлттэй болгон бүрдүүлэх, цаашлаад хөтөлбөрөө амжилттай төгсөөд Төрийн байгууллагад ажиллах хүсэл эрмэлзлэлтэй зөв хандлагатай залуучуудад ажлын санал тавих боломжийг идэвхижүүлэх,

-Шинээр төгссөн болон төгсөх курсын оюутан залуучууд хөдөлмөрийн харилцааны ойлголттой болох, мэргэжил нэгтнүүдтэйгээ эерэг зөв харилцаа холбоо, хамт олны сүлжээ тогтоох боломжийг бүрдүүлэх

- Даатгалын салбарт шинэ нэвтрүүлж болохуйц но-хауг олж ирэх, тухайн салбар болон өөрийн сурч буй мэргэжлийн уялдаа холбоог танин мэдэх

- Төрийн албан хаагчийн шалгалтанд бэлтгэх, төрийн байгууллагын болон төрийн албан хаагчийн ажлын байрны онцлог, түүний нэр хүнд, ёс зүйн дүрэмтэй дадлагын хугацаанд дэлгэрэнгүй танилцах, улмаар зөв хандлага олж авах, хэвшүүлэх

- Төрийн байгууллага албан тушаалтанд хандаж байгаа болон төрийн үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэлзүйг судалж, түүнд хандах хандлагатай болно.

- Төрийн албаны шалгалтыг амжилттай өгсөн Дадлагажигч нарт ажлын санал шууд тавих боломжийг илэрхийлэн боломжийг олгох.

Хөтөлбөрт хамрагдах шалгуур: 

- Европын улс орнууд, АНУ, Хятад, Солонгос, Турк, Япон зэрэг орны их дээд сургууль коллежид баклавар болон магистераар сурч буй  төгсөх курсын оюутан байх

- Их дээд сургуулийг баклавар болон магистераар төгссөн, төрийн албан хаагчийн шалгалт өгсөн буюу өгөхийг хүсч буй ирээдүйд Төрийн албанд ажиллах хүсэлтэй ажил идэвхитэй хайж байгаа залуучууд,

- Дадлагын хугацаанд хөдөө орон нутагт ажиллах бүрэн боломжтой, хүсэлтэй байх

- Төгсөөд эх орондоо эргэн ирж ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон хөдөө орон нутагт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байх

-  Дадлагажих хөтөлбөрт өөрийн сонирхлоор хамрагдах чин хүсэлтэй байх

-  Дадлагын хугацаанд гарах зардлыг өөрөө хариуцах

-  Харилцааны өндөр соёлтой, хариуцлага хүлээх бүрэн чадвартай

- Эх орон ард түмэндээ төрийн алба нь хүрч үйлчилдэг суурь зарчмыг хүлээн зөвшөөрдөг байх.

Дадлагажигч дараах үүргийг хүлээнэ:

- “Эх орондоо дадлагажих хөтөлбөр-2“ буюу “INTERNSHIP through OUTSOURCING SERVICE-2018” хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон оюутан залуучуудаас Орхон аймгийн  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын  хэлтэс буюу хөтөлбөр хэрэгжүүлэгч ажил олгогчтой Дадлагажих “INTERNSHIP” гэрээ байгуулсаны дагуу гэрээний үүргээ сайн биелүүлэх,

-Дадлагын үеэр олж авсан байгууллагын болон хувь хүний нууцтай холбоотой мэдээ мэдээлэлийг гуравдагч этгээдэд болон хувийн зорилгоор ашиглахгүй байх

- Дадлага хийсэн ажлын талаархи тайланг  Дадлагын удирдагчдаа бичгээр өгөх

Хугацаа:

- 2018 оны 01 сараас 12  сарын хооронд дадлага хийх боломжтой байх.

- Дадлагын хугацаа доод тал нь 1 сар, дээд тал нь гурван сар байна.

 

Дадлагын хугацаанд суралцах хөтөлбөрийн агуулга нь тусгайлан боловсруулан ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨРИЙН дэлгэрэнгүй удирдамжийн доор 1-3 үе шаттайгаар явагдана.Үүнд:  

  1. Хөдөлмөрийн харилцаа, байгууллага ажилтан 2-ын хоорондын  харилцаанд сурах
  2. Онолоор олж авсан мэдлэгээ ажлын байран дээр батжуулан, мэргэжлийн ур чадварыг олж харах, ажлын байран дээр суралцах
  3. Хувь хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчийг бэлтгэх сургалтанд хамрагдах, өөрийн карьерийн өсөлтийг бий болгох боломжийг эрэлхийлэхэд сургах

 Үндсэн чиглэл

Хийгдэх ажилбарууд

Хэзээ сараар

Хамтрагч байгууллагуудын үүрэг

1

Дадлагажигчийг сонгон шалгаруулах

-Төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг бүртгэх, сонгон шалгаруулалтанд бэлтгэх,

- Анкетийг хүлээн авах

1 -11 саруудад

MSDI ProHRCХХК

2

Сонгон шалгаруулалтын ярилцлагад урих 

- Сонгон шалгаруулалт оролцох хүсэлтэй иргэдээс ирсэн CV-тай танилцах

- Нэрсийг жагсаалт гарган, ярилцлаганд оруулах

- Сонгосон залуучуудын материалыг илгээх

1-11 саруудад

MSDI ProHRCХХК

3

Дадлагажигч хөтөлбөрт хамруулахаар сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэдийг Хөтөлбөрт хамруулах

-Сонгосон залуучуудын материалыг хүлээн авах, танилцах

1-11 саруудад

ОАЭМНДХ

ProHRCзөвлөх

-Сонгосон залуучуудын материалтай танилцаж, ярилцлаганд дуудах

1-11 саруудад

ОАЭМНДХ

ProHRCзөвлөх

-Ярилцлаганд дуудагдсан залуучуудтай 1 ба 2 дахь шатны ярилцлага хийж, эцсийн шийдвэрийг гаргах

1-11 саруудад

ОАЭМНДХ

ProHRCзөвлөх

-Сонгогдсон залуучуудтай Дадлагажигчаар ажиллах гэрээ байгуулах

1-11 саруудад

ОАЭМНДХ

ProHRCзөвлөх

Дадлагажигч

Гэрээ байгуулсан Дадлагажигч нарт байгууллагаа танилцуулах,

 

ОАЭМНДХ

 

Дадлагажигчийг дагалдуулах Ажилтан /Мэргэжилтэнг холбож өгөх

 

ОАЭМНДХ

 

4

Дадлагажигч хөтөлбөрт хамрагдах, хөтөлбөрийг дуусгавар болгох

Дадлагажигч хөтөлбөрийн дагуу чиглүүлэх,  суралцуулах, ажиллах

 

ОАЭМНДХ

 

5

Хувь хүний хөгжлийн сургалт зохион явуулах

Дадлагажигч нарт зориулсан Хүвь хүний хөгжлийн сургалтанд хамруулах

/ 16-22 цагийн сургалтанд хамруулах/

-Карьер хөгжил – Дадлагажигчийн хөтөлбөр,

-Хандлагын сургалтууд

-Ажлын байран дахь цагийн менежмент

-Хувь хүний хөгжил ба Багийн тоглолт

- Төрийн албан хаагч, ёс зүйн сургалтууд гм

 

ШХТ ТББ

           

           

д/д

Сургалтын агуулга

Сургалтын үргэлжлэх хугацаа

Сургагч багш

Онолын мэдлэгийг бататгах дадлага ажил

1

Нийгмийн даатгалын тухай ойлголт

30 минут

Л.Эрдэнэсувд

- Сургалт тус бүрээр тест ажиллаж,  бодлого бодох

- Ажлын байрны дадлага ажил хийх

2

Сайн дурын даатгал, түүний ач холбогдол

40 минут

Л.Эрдэнэсувд

3

Тэтгэмжийн даатгалын сан, бодох аргачлал

1 цаг

Г.Галбадрах

4

Эрүүл мэндийн даатгаллын сан, ЭХМК-н хурлын зөвлөмж

40 минут

Г.Мичидмаа

Явцын шалгалт

5

Тэтгэврийн даатгалын сан, бодох аргачлал

-        Өндөр насны тэтгэвэр

-        Тахир дутуугийн тэтгэвэр

-        Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

 

 

 

2 цаг

Д.Дуламсүрэн

- Сургалт тус бүрээр тест ажиллаж,  бодлого бодох

- Ажлын байрны дадлага ажил хийх

 

6

Ажилгүйдлийн даатгалын сан, бодох аргачлал

1 цаг

Н.Бат-Эрдэнэ

Явцын шалгалт

7

ҮОМШӨ-ний даатгалын сан

-        Тахир дутуугийн тэтгэвэр

-        Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

-        ХЧТА-ны тэтгэмж

-        Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр

-        Тэтгэврийн даатгал

-        Урьдчилан  сэргийлэх арга хэмжээний зардал

-        Сувиллын тусламж үйлчилгээний зардал

 

 

 

 

 

2 цаг

 

 

 

 

М.Дүүрэнжаргал

 

Г.Мичидмаа

 

 

 

 

Явцын шалгалт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Эх орондоо дадлагажих хөтөлбөр - 2018” хөтөлбөрийн удирдамж

  1. Онолын сургалт, дадлага ажил / хөтөлбөрийн эхний хоёр долоо хоногт /
  1. Хувь хүний хөгжлийн сургалт

 

д/д

Сургалтын агуулга

Сургалтын үргэлжлэх хугацаа

       Сургагч багш

1

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж найрсаг харилцаа

40 минут

Д.Нармандах

2

Төрийн албан хаагчийн ёс зүй

1 цаг

М.Бумаа

3

Архив албан хэрэг хөтлөлт

30 минут

Б.Даваачимэг

4

 

Ажлын байрны зураг авалт хийх аргачлал 

30 минут

Э.Алтантуяа

5

Чанарын удирдлагын тогтолцоо

30 минут

Ж.Бат-Эрдэнэ

6

Төрийн албан хаагчийн шалгалтад бэлтгэх зөвлөмж, хуулийн сургалт

1 цаг

Н.Хулан

7

Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм

1 цаг

Д.Буянбаяр

8

Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм

1 цаг

Б.Анар

 

  1. Бие даан ажиллах, хувь хүний хөгжлийг дэмжих, онолын мэдлэгийг бататгах  ажлын хүрээнд:

Дадлагажигч тус бүр дараах сэдвээр илтгэл тавина.

-        Сайн дурын даатгалын сан

-        Эрүүл мэндийн даатгалын сан

-        Тэтгэмжийн даатгалын сан

-        Тэтгэврийн даатгалын сан

-        ҮОМШӨ-ний даатгалын сан

-        Ажилгүйдлийн даатгалын сан

-        Хувь хүний хөгжил, харилцааны ур чадвар г.м сэдвээр

  1. Ажлын байрны дотоод дадлага ажил

-        Онолын мэдлэгийг бататгах дадлага ажлыг ажлын байр бүрээр хийж, ажлын байрны онцлог, түүний нэр хүнд, ёс зүйн дүрэмтэй дэлгэрэнгүй танилцаж, зөв хандлага олж эзэмших

-        Байцаагч, ажилтан албан хаагчдийн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх

-        Бие даан гадуур ажиллах төлөвлөгөөг 7 хоног бүрээр боловсруулан  хэрэгжүүлэх

-        Төлөвлөгөөний дагуу ажилласан тайланг 7 хоног бүрийн баасан гаригийн 17 цагт өгөх

  1. Гадуур дадлага ажлын хүрээнд

Нийгмийн даатгалын төлөөлөгч, байцаагч нарыг дагалдан төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил,  хувиараа хөдөлмөр эрхлэгч, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, жижиг дунд бизнес эрхлэгч, Баян-Өндөр сумын багуудад нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах таниулах, даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох

  1. Дадлагажигч нь  дадлагын хугацаанд Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор  “Шинэ санаачлага”- гарган хэрэгжүүлсэн байна.
  1. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг боловсронгуй хүртээмжтэй болгох талаар шинэ санал санаачлага гарган ажиллана.

 

Төслийг боловсруулсан: MSDI-Шинэ хөгжлийн түлхүүр

    “Тэс” боловсролын төсөл

 

ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦСАН:

 

ОРХОН АЙМГИЙН Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

......................................................

Б. Анар

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

 

PROHR КOНСАЛТИНГ

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗӨВЛӨХ КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

.......................................

Б.АНХБАЯР

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Бусад мэдээллүүд
Холбоотой мэдээлэл алга байна!
Асуулт хариулт
Асуулт:
Нийгмийн даатгалд ямар учраас даатгуулж байгаа юм бэ? Үүний учрыг тайлбарлаж өгнө үү
Хариулт:
Нийгмийн даатгал нь таны амьдралтай салшгүй холбоотой асуудал юм. Хүмүүсийн ажиллаж амьдрах хугацаанд янз бүрийн шалтгааны улмаас эрсдэл тохиолдож бай...
Санал асуулга
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: