Posted on

Төлөөлөгчийн мэдээ /2018-07-25/

Төлөөлөгчийн мэдээ /2018-07-25/

Нийгмийн даатгалын төлөөлөгчид Төгөл, ü  “Даниста” худалдааны төв

ü  “Цах маркет” худалдааны төв

ü  “Есөн-Эрдэнэ” худалдааны төв

ü  “Хүрэнбулаг” худалдааны төв ажиллаж 43 иргэд даатгуулагчдад зөвлөгөө мэдээлэл өгч  2 хүнийг СДД-д  хамруулж ажилалаа.

Posted on

Төлөөлөгчийн мэдээ /2018-07-23/

Төлөөлөгчийн мэдээ /2018-7-23/

Нийгмийн даатгалын төлөөлөгчид Үйлчилгээний төвд  ажиллаж 17 иргэд даатгуулагчдад зөвлөгөө мэдээлэл өгч 1 хүнийг СДД-д хамрууллаа.

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Posted on

Эрүүл мэндийн даатгалтай хүний эдлэх эрх

Эрүүл мэндийн даатгалтай хүний эдлэх ЭРХ

Иргэн та улсад төлсөн эрүүл мэндийн даатгалаасаа их хэмжээний тусламж үйлчилгээ авах боломж байдгийг мэдэх үү. Тэгвэл танд дараах мэдээллийг хүргэе. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой. Та даатгалын шимтгэлээ төлсөнөөр жилд 2 сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой. 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээнээс гадна, нэмээд өндөр өртөгт мэс заслын тусламж үйлчилгээ, хорт хавдрын хими туяан эмчилгээг авч болно. 

Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндээс үүссэн ямар нэгэн санхүүгийн эрсдэл гарахад эргээд илүү чанартай, боломжийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг. Хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг .

Тухайлбал, өвдөгний үе солиулах мэс засал нь 7 сая төгрөгийн үнэтэй байлаа гэхэд үүний 5 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж тухайн даатгуулагч нь өөрөө 2 сая төгрөгийг төлнө гэсэн үг юм. Ингэснээрээ, гадаад руу урсдаг маш их хэмжээний санхүүгийн урсгалыг зогсоож байгаа гэсэн үг юм. Дунджаар 75 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа. Аяны хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлдөг бол элэгний В,С вирусийн тоолох шинжилгээ нь Улсын эмнэлгүүд дээр хийгдэж, хөнгөлж байгаа. Үүнээс гадна, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн лабораториудыг элэгний С вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх болсон юм. Өнгөрсөн онд Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоосон.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр та дараах тусламж үйлчилгээнүүдийг авч болох аж. Тэдгээрийн хөнгөлөх зардлыг даатгуулагч таны өмнөөс ЭМД-ын газар хариуцан төлнө гэсэн үг. Ингээд та бүхэндээ ямар үйлчилгээг хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй авч болохыг танилцуулж байна. 

Эмийн үнийн хөнгөлөлт
Даатгуулагч эрх бүхий эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 20 бүлгийн 183 ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй.

Амбулатори
Даатгуулагч амбулаторийн тусламж, үйлчилгээг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эмнэлгүүдээс авна. Төрийн өмчийн эмнэлэгт амбулаториор нэг удаа үзүүлэхэд 15,000-16,200 төгрөг

Оношилгоо, шинжилгээ
Төрийн өмчийн эмнэлэгт сард 55,000 төгрөг. Шаардлагатай тохиолдолд улиралд нэг удаа 165,000 төгрөг (165,000 төгрөгөөс давсан үед зөрүүг нь та өөрөө төлнө)

Өдрийн эмчилгээ, үйлчилгээ
Төрийн өмчинй эмнэлэгт 65,475-313,619 төгрөг (нэг удаагийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд
Сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах санхүүжилтийг тухайн рашаан, сувилалруу явуулдаг

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн рашаан сувилалд
Рашаан сувиллын үйлчилгээ 110,000 төгрөг
Клиник сувиллын үйлчилгээ 116,281 төгрөг
Удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ 140,903 төгрөг 

Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ

Төрийн өмчийн эмнэлэгт 145,500-804,090 төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт 84,875-406,543 төгрөг. ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч нь хэвтэн эмчлүүлсэн нийт зардлын 10 хувийг аймаг (дүүрэг)-ийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвд, 15 хувийг төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгт өөрөө хариуцан төлнө. Төрөөс ЭМД-ын шимтгэлийг нь төлдөг даатгуулагчийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах юм байна.

Уламжлалт тусламж үйлчилгээ Төрийн өмчин болон хувийн хэвшлийн эмнэлэгт 117,000 төгрөг. Хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг авна. Харин Төрийн өмчийн эмнэлэгт 300,000 төгрөг, Хувийн хэвшлийн эмнэлэгт 175,000 төгрөг, Туяаны өдрийн эмчилгээнд /өдрөөр/ 66,000 төгрөг Химийн өдрийн эмчилгээнд /тохиолдол бүрт/ 450,000 төгрөг

Жирэмсний эмчилгээ
Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношоос хамаарч 145,500 – 804,090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэнийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлдөг байна.

Posted on

Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Комиссын Хурал Боллоо

ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

2018.07.17-ны өдөр ЭХМК-ын хуралд Улсын байцаагч Л.Эрдэнэ-Сувд байцаагч болон төлөөлөгч­­ С.Жавзмаа хамт сууж хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн эрүүл мэндийн дэвтэр болон тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийг сунган бичилт хийж иргэдэд Нийгмийн даатгалын  зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. 

Нийт 68 иргэнд үйлчилснээс:

Нийгмийн даатгалын тэтгэвэр авагч иргэн – 49 

Халамжийн тэтгэвэр авагч иргэн-9  

Тахир дутуугийн тэтгэвэрт шинээр 16 иргэн орж холбогдох материалын өргөдөлын маягт болон бүрдүүлэх материалын талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн.Шинээр 7 иргэнд ЭМД-ын дэвтэр нээж бичилт хийсэн.Нийт 10 ширхэг тараах материал тарааж, 18 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авлаа.

Posted on

Төлөөлөгчийн мэдээ /2018-07-04/

Төлөөлөгчийн мэдээ /2018-7-4/
 
Нийгмийн даатгалын төлөөлөгчид өнөөдөр Хүлэг зах, Төгөл, Уртцагаан , Хангайн бүс худалдааны төв ажиллаж 27 иргэд даатгуулагчдад зөвлөгөө мэдээлэл өгч ажиллан мөн 1 хүнийг СДД-д хамрууллаа.
 
Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Posted on

Орхон Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтэс

ЭРХЭМ ЗОРИЛГО

“Нутаг дэвсгэрийн хэмжээнд ажил олгогч, даатгуулагч иргэдэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээгээр шуурхай үйлчиж тэдний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхийг хөнгөж хэрэгжүүлэх”-д оршино.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН
ТУУХЭН ЗАМНАЛ

Эрдэнэтийн түүхэн он жилүүд, эх орны зүг бүрээс “Илгээлтийн эзэд” залуучуудыг уриалан дуудаж байсан нь саяхан. Энэ үед хүн арддаа үйлчлэх цоо шинэ газруудын нэг нь “Хөдөлмөр нийгэм хангамж”-ийн үйлчилгээ байлаа. 1976 оны 5 дугаар сард ажлын эхлэл тавигдаж, 7 дугаар сарын нэгнээс тэтгэвэр олгож эхлэн 1976 оны 10 дугаар сард “Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс”-ийг байгуулж дарга, хөдөлмөр ба тэтгэврийн байцаагч гэсэн 3 хүний орон тоотойгоор ажилласнаар туе хэлтсийн түүх эхэлсэн.

Нийгмийн даатгалын багц хууль 1995 оны 01 дугээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэн зах зээлийн шинэ тогтолцоонд шинэ бүтцээр ажиллахтай уялдан 1994 оны 12 дугаар сард Орхон аймгийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС болж өөрчлөгдөн өнөөдөр 4 тасаг, 35 орон тоотойгоор Орхон аймгийн 90 гаруй мянган иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээ  үзүүлж, 80 гаруй мянган иргэнийг эрүүл мэндийн даатгалд, 20 гаруй мянган иргэнийг нийгмийн даатгалын заавал даатгалд, 3 мянга гаруй иргэнийг сайн дурын даатгалд хамруулан, жилдээ 30 гаруй тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого оруулж, орлогын 60 гаруй хувийг тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авагчдын үйлчилгээнд зарцуулан 40 орчим хувийг Нийгмийн даатгалын төв санд төвлөруулэн ажилладаг том хэлтэс болон өргөжжээ.

Нийт ажилчдын 86 хувь нь дээд боловсролтой, 3- 32 хүртэл жил ажилласан туршлагатай боловсон хучнээр бэхэлжээ. Одоо манай хэлтэст салбарын тэргүүний ажилтан 13 ажиллаж байна.

Нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын хамрах хүрээг ергетгех зорилгоор бусад байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай байж шинээр уусэн байгуулагдсан аж ахуйн нэгж байгууллагуудыг тухай бүр нийгмийн даатгалд хамруулах, иргэд даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчдад нийгмийн даатгалын хуулийг сурталчлах, ач холбогдлыг таниулах ажлыг байнга зохион байгуулж ажилладаг. Мөн төрийн уйлчилгээг иргэд даатгуулагчдад хүнд суртал, чирэгдэлгүй хөнгөн шуурхай, хүртээмжтэй, сэтгэл ханамжтай хургэх үүднээс санаачилж нэвтруулсэн “Хөтөч” уйлчилгээ нь 2005 онд Нийгмийн даатгалын брэнд уйлчилгээгээр шалгарч бүх аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд нэвтрүүлэн 2006 онд Нийгмийн даатгалын ажилтны бүтээлд бүртгэж 02 дугаарын гэрчилгээ авсан юм. Түүнчлэн тэтгэвэр,тэтгэмж олгогч арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан, тэтгэвэр олголтын кассуудын тоог нэмэгдүүлж, тэтгэвэр, тэтгэмжээ өөрөө авах боломжгүй хэт өндөр насалсан, хэвтрийн бөгөөд тэтгэврээ өөрсдөө авах хүсэлтэй иргэдийн судалгааг багаар гаргуулан авч банкуудтай гэрээ байгуулан гэрээр нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Иргэд даатгуулагчдад тав тухтай орчинд үйлчлүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс ажлын байрны тохижилт, соёлжилтод онцгой анхаарал тавин ажиллаж төрийн үйлчилгээний таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

ТОГТОЛЦОО

Монгол улсад нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсноос хойш 15 гаруй жил болж байна. Энэ тогтолцоо нь иргэд болон ажил олгогч эзэд нийгмийн даатгалын шимтгэл төлж тусгай сан бүрдүүлэн, уг сангаас аливаа эрсдэл тохиолдсон даатгуулагчдад шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс нь хамааралтайгаар тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох харилцааг зохицуулж байгаа нийгмийн хамгааллын арга хэмжээний нэг төрөл юм.
Аливаа даатгал бол эрсдлийг зөөлрүүлэх, бууруулах, хохирлыг нөхөх агуулгыг илэрхийлж байдаг.

Хүний амьдралд:

•    Өндөр наслах,
•    Хөдөлмөрийн чадвараа алдах,
•    Ажилгүй болох,
•    Өвчлөх,
•    Тэжээгч нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд орлогогүй болох,
•    Үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй нийгмийн шинжтэй амьдралын эрсдлээс гадна
•    Эдийн засгийн,
•    Байгалийн,
•    Улс төрийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж иргэдийн орлого олох чадвар буурах сөрөг үр дагавар тохиолддог.

Манай орны хувьд хүн амын амьдралын чадварт нөлөөлөх нийгмийн шинжтэй эрсдлээс иргэдийн нийгмийн баталгааг хамгаалах асуудлыг нийгмийн даатгалын системээр дамжуулан шийдвэрлэж байна.

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжиж, иргэдийн хувьд даатгуулах сонирхол нэмэгдэж байгаа төдийгүй даатгуулагчид нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр саналаа илэрхийлэх, нийгмийн даатгалын харилцааг судлах асуудлыг их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт оруулах, шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг бүтээлч хандлагууд идэвхжиж байна.

Нийгмийн даатгал нь дараах төрлүүдээс бүрдэнэ:

•    Тэтгэвэрийн даатгал
•    Тэтгэмжийн даатгал
•    Эрүүл мэндийн даатгал
•    Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
•    Ажилгүйдлийн даатгал

Даатгалын хэлбэр:

•    Заавал даатгуулах
•    Сайн дураар даатгуулах

Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгчийн загвар 

Бүтэц

”НИЙГМИЙН ДААТГАЛ” ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

”НИЙГМИЙН ДААТГАЛ” ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

2018 оныг “Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байна.

Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой юм.

Posted on

“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” -ыг шалгах боломжтой боллоо

“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” -ыг шалгах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан тус газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс даатгуулагч иргэд, ажил олгогч, харилцагч байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээг үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг гуравдагч этгээд шалгах зориулалт бүхий вэб програм хангамжийг бэлтгэн нэвтрүүлж байна.

ТҮЦ машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолтны үнэн зөв, бодит байдлыг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, уг тодорхойлолтыг авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулж, тухайн агшинд нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг дуудан харж, хэвлэгдсэн тодорхойлолттой харьцуулан шалгах боломжтой юм.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хийгдэх боломж буурна гэж үзэж байна

Posted on

Үдийн цайны цагаар нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж эхэллээ

Үдийн цайны цагаар нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж эхэллээ

Иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, тасралтгүй хүргэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын шийдвэрээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд 2018 оны 02 сарын 01-ны өдрөөс эхлэн үдийн цайны завсарлагаагүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэхээр боллоо.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР