Орхон Нийгмийн даатгал

Лавлах

Аж ахуйн нэгж байгууллага нь Монгол  Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авснаас хойш иргэнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй.

Ажил олгогч нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувиас шалтгаалан нь сар бүрийн  цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэлийг 11%, 12%, 13% -ийн ялгавартайгаар төлнө.

/ Монгол улсын НДТХуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 15,16,17 дугаар зүйлүүд/

Шинээр нийгмийн даатгалд хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд :

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ
2. Нийгмийн даатгалд хамрагдахыг хүссэн албан тоот
3. Нийгмийн даатгалын тайланг  НД-7, НД-8 маягтаар үйлдэх
4. Тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлбөрийн баримт

Хөдөлмөрийн болон иргэний гэрээгээр ажиллагч Албан журмаар даатгуулагч нь цалин хөлснөөсөө 10  хувиар сар бүр шимтгэл төлнө. Даатгуулагч нь шинээр ажилд орж байгаа бол байгууллагын нягтлан бодогчоор дамжуулан нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ нээлгэнэ. Хуучин нийгмийн даатгалын дэвтэртэй даатгуулагч үргэлжлүүлэн хөтлөлт хийлгэнэ. Хэрэв нийгмийн даатгалын дэвтэр дууссан бол байгууллагын нягтлан бодогчоор дамжуулан харъяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын  байгууллагаас шинээр нээлгүүлж авна.

Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэний хувьд ажилд орсон тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгууллагдан, цалин хөлс авсан бол нийгмийн даатгалыг заавал төлөх үүрэгтэй. /Монгол улсын НДТХуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 , 32 дугаар зүйлийн 32.1 дүгээр зүйл/

Сайн дурын даатгуулагч:

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй хүмүүс, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /заавал даатгуулагчаас бусад бүх иргэд/ нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно. Даатгалд хамрагдахдаа:

1. Иргэний үнэмлэх
2. Шинээр нийгмийн даатгалын дэвтэр нээлгэх бол 1 хувь цээж зураг
3. Хуучин дэвтэртэй бол үргэлжлүүлэн хөтлүүлнэ
4. Даатгуулагч гэрээ байгуулна

Сар бүр өөрийн мэдүүлсэн орлогоосоо 10 хувь тэтгэврийн даатгалд, 1 хувь тэтгэмжийн даатгалд, 1 хувь ҮОМШӨ-ний даатгалд нийт  12 хувиар шимтгэл төлнө.

Нэг. Ямар төрлийн лавлагааг та нийгмийн даатгалын байгууллагаас авах боломжтой вэ?

Нийгмийн даатгалын байгууллагын архивын баримтаас иргэд, байгууллагын хүсэлтээр дараах лавлагааг олгоно. Үүнд:

1. 1991-1994 онд ажил олгогч байгууллага нийгмийн даатгалд шимтгэл төлж байсан тухай тодорхойлолт
2. 1995 оноос одоог хүртэл ажил олгогч байгууллага нь даатгуулагчийн нэр дээр цалин түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан лавлагаа
3. Тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр авч байгаа тухай тодорхойлолт
4. Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийн цахим баазаас орон нутгийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болон тэтгэвэр авч байгаа лавлагаа
5. Тухайн иргэн ажил, хөдөлмөр, эрхэлж байгаагүй учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тухай тодорхойлолт
6. Ажил олгогч байгууллагын цалингийн сан, даатгуулагчийн тооны талаарх лавлагаа
7. Ажил олгогч байгууллага нь нийгмийн даатгалын өр төлбөртэй эсэх талаар тодорхойлолт

Хоёр. Та лавлагаа авахын тулд ямар баримттай ирэх вэ?

Архивын баримтаас лавлагаа авах хүсэлт гаргасан иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

– Иргэний үнэмлэх

– Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр

– Архивын лавлагаа авах өргөдөл гаргах

– Харин аж ахуйн нэгж бол албан бичгээр хүсэлтээ ирүүлэх

Гурав. Та лавлагааг хаанаас авах вэ?

Та дээр дурдсан лавлагааг харьяа аймаг, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс авна.

     
 Орхон аймаг                                                                                ДансУтга 
 ТӨРИЙН БАНК240501939408Регистрийн дугаараа бичнэ үү !!! 
 ХААН БАНК5090092658Регистрийн дугаараа бичнэ үү !!! 
 КАПИТАЛ БАНК2035000574Регистрийн дугаараа бичнэ үү !!! 
 ГОЛОМТ БАНК4001028735Регистрийн дугаараа бичнэ үү !!! 
 КАПИТРОН БАНК3007004173Регистрийн дугаараа бичнэ үү !!! 
 ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК407025059Регистрийн дугаараа бичнэ үү !!! 
  • Ажил олгогч байгуулага нь шилжилт хийлгэхдээ тухайн нийгмийн даатгалын хэлтэстээ албан хүсэлтээ гаргаж шилжүүлгээ хийлгэнэ.
  • Заавал даатгуулагчийн хувьд ажлаас гарсан тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэрт халагдсан тухай тушаалын бичилтийг хийлгэсний дараа  харъяалах нийгмийн даатгалын байгууллагаар шилжүүлэг хийлгэнэ.
  • Сайн дурын даатгуулагчийн хувьд даатгалын гэрээг цуцлуулсан тохиолдолд нийгмийн даатгалын байцаагчаар шилжүүлэг хийлгэнэ.