Орхон Нийгмийн даатгал

Алсын хараа

Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно. ​

Эрхэм зорилго

Бид Даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ

 ОРХОН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрдэнэт хот Эрдэнэтийн овоо-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагдсан билээ. Эрдэнэт хотын эдийн засаг, нийгэм хурдацтай хөгжин, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулсантай нзэрэгцэн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь анх 1976 оны 5 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олгох болсноор 10 дугаар сард Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс болж, дарга, хөдөлмөр ба тэтгэвэрийн байцаагч гэсэн 3 орон тоотойгоор байгуулагдсан байна.

Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ний 344 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын хэлтэс шинчлэгдэн зохион байгуулагдаад байна.

Одоогийн байдлаар:

·         Санхүү бүртгэлийн тасаг

·         Үйлчилгээний тасаг

·         Хамралт, орлогын тасаг

·         Хяналт шалгалт, дотоод аудитийн тасаг гэсэн 4 тасагтай 38 орон тоотойгоор

Орхон аймгийн хэмжээнд иргэд хөдөлмөрчид, аж ахуйн нэгж, байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж байна. Мөн сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын зарлага жил бүр өсч орлогоосоо давах хандлагатай байгаад дүгнэлт хийж аймаг, орон нутагтай хамтран ажилласны үр дүнд нийгмийн даатгалын 10 төлөөлөгчийг журмын дагуу ажиллуулж байна.

        Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон 2017 оны жилийн эцсийн байдлаар 67.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 66.9 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 66.9 тэрбүм төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 99.4 хувиар биелүүлээд байна. Зарлага 69.0 тэрбум төгрөг зарцуулахаас 88.1 тэрбум төгрөг зарцуулаад байна. Нийт энэ онд 66.9 тэрбум төгрөгийн орлого, 21.6 тэрбум төгрөгийн татаас, 69.0 тэрбум төгрөг зарцуулах зардлын төсөвтэйгээр 2349 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан ажиллаж, давхардсан тоогоор 266.0 мянган даатгуулагч иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

        Тус хэлтсийн хамт олон нийгмийн даатгалын санд 2018 онд 60.8 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд оны эхний хагас жилийн байдлаар 23.1 тэрбүм төгрөгөөс 30.7 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 132.9 хувиар байна.

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон ажил олгогоч, иргэд даатгуулагчдыг эрсдэлээс хамгаалах, нийгмийн даатгалын үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх хүний хөгжлийг хангах нийгмийн хариуцлагыг сайжруулах зорилгоор төрийн үйлчилгээний менежементийг боловсронгуй болгох зорилт тавьж ажилсны үр дүнд Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 : 2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж гурван жилийн хугацаатай гэрчилгээ аван иргэд та бүхэнд үзүүлж буй үйлчилгээний үйл явц бүрийг баталгаажуулж байна үүний сацууУхаалаг ногоон ажлын байр” “Нийгмийн даатгалын хиймэл оюун ухаан” “Засаглалын шинчилэл” “Нийгмийн даатгалын төлөөлөгч” “Нийгмийн даатгалын бэлэг” “Хүний нөөцийн нэгдсэн менежмент” “Нийгмийн даатгалын элч” “Нийгмийн даатгал-365 зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

        Эдгээр ажлын үр дүнд тус хэлтэс 2017 оны үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээний үр дүнгээр аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаа манлайлан өндөр үнэлгээ авч аймгийн Засаг даргын шагнал хүртлээ.

                                                       

 

                                                                                                                        НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС