ОРХОН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Магадлах

Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр 971 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 563,5 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тусламж, хөнгөлөлт үзүүлдэг бол Нийгмийн даатгалын сангийн Тахир дутуугийн тэтгэвэр авагч 2484, ҮОМШӨ-ний ТД, ТА-ны тэтгэвэр авагч 565, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авагч 10169 байна. Үүнээс үзэхэд Орхон аймгийн хэмжээнд 14189 иргэн халамж, нийгмийн сангаас ямар нэг төрлийн тэтгэвэр, тэтгэмж авч байна. Өөрөөр хэлбэл тус аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс эдгээр иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байгааг илэрхийлж байна. 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангийн зарцуулалт, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн үйл ажиллагаанд зориулан хиймэл оюун ухааныг Нийгмийн даатгалын хэлтсийн “Ухаалаг – ногоон ажлын байр төсөл”-ийн хүрээнд хөгжүүлэн нэвтрүүлж байна. Хиймэл оюун ухаан нь төрийн байгууллагын залгамж чанар, үзэл бодлын тэгш өрсөлдөөн /Idea Meritocracy/, давхар хяналтын нээлттэй 360 систем зэрэг функцуудыг агуулсан байдаг. Энэхүү төслөө 2018 онд амжилттайгаар батлуулан туршилтын үе шатаас хэрэгжилтийн үе шатанд орсноор холбогдох техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн үе эхэллээ.

5