Custom Error Message: SELECT * FROM v1_comment WHERE `obj_type` = 'news' and `obj_id` = '167' ORDER BY id ASC LIMIT 1000 
MySQL ErrorNo: 1146
MySQL ErrorMsg: Table 'ndaator_ndaatgal.v1_comment' doesn't exist
 
Нийгмийн даатгал - Нийгмийн даатгалд ямар учраас даатгуулж байгаа юм бэ? Үүний учрыг тайлбарлаж өгнө үү
Facebook хуудас ЭМНДЕГ Холбоо барих
------

Нийгмийн даатгалд ямар учраас даатгуулж байгаа юм бэ? Үүний учрыг тайлбарлаж өгнө үү

Нийгмийн даатгал нь таны амьдралтай салшгүй холбоотой асуудал юм. Хүмүүсийн ажиллаж амьдрах хугацаанд янз бүрийн шалтгааны улмаас эрсдэл тохиолдож байдаг. Таны хэвийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж байсан орлогын эх үүсвэр байхгүй болох тохиолдолд амьдралын баталгаа алдагдана. Иймд хүмүүсийн ажиллаж амьдрах хугацаанд дараах эрсдэл тохиолдож байдаг юм. Үүнд:

Ш Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрэх);

Ш Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болох;

Ш Ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ дээр дурдсан шалтгааны улмаас өвчилж хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдах;

Ш Эрхэлж буй ажлаасаа ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдөж ажилгүй болох;

Ш Асран хамгаалагч нь нас барж асрамжинд нь байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд орлогогүй болж тэдний амьдралын баталгаа алдагдах;

Энэхүү эрсдлүүдийн аль нь хэзээ хэдийд тохиолдохыг та урьдчилан тааж мэдэх боломжгүй юм. Тэгэхээр хүмүүсийн амьдралд тохиолдож болзошгүй дээр дурдсан эрсдэл (хохирол)-ээс урьдчилан сэргийлэх, нэгэнт тохиолдсон эрсдлийг тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн хэлбэрээр нөхөж амьдралын баталгааг алдагдуулахгүй байхад чинь Нийгмийн даатгал тусална.

Бусад мэдээллүүд
Холбоотой мэдээлэл алга байна!
Асуулт хариулт
Асуулт:
Нийгмийн даатгалд ямар учраас даатгуулж байгаа юм бэ? Үүний учрыг тайлбарлаж өгнө үү
Хариулт:
Нийгмийн даатгал нь таны амьдралтай салшгүй холбоотой асуудал юм. Хүмүүсийн ажиллаж амьдрах хугацаанд янз бүрийн шалтгааны улмаас эрсдэл тохиолдож бай...
Санал асуулга
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: